iOS 9 - Oнцлох 9 Үзүүлэлтүүд
Apple компани 2015 онд
гаргах iOS үйлдлийн системийн шинэ хувилбарын талаар мэдээллээ нээлттэй
болголоо. Энэ оны сүүлээр хэрэглэгчдэд хүрэхээр хүлээгдэж буй iOS 9 нь ихэнх
iPhone, iPad төхөөрөмжүүдэд суух боломжтой бөгөөд өмнөх хувилбаруудаас илүү
хурдан, найдвартай, эрчим хүч бага зарцуулдаг байхад голлон анхаарчээ. Бид энд
хамгийн чухал гэсэн 9 үзүүлэлтүүдийг онцлон танилцуулахыг зорилоо.
Siri танд улам хүрч
ажиллана
Өмнөх iOS хувилбаруудад
дижитал туслах Siri нь хэрэгцээ багатай, шаардлагагүй гэдгээрээ шүүмжлэгддэг
талтайг бид мэднэ. Харин iOS 9-ийн хувьд энэ ойлголт бүрэн өөрчлөгдөж, Siri
асуусан асуултуудад хариу өгч, байршилд суурилсан үйлдлүүдийг санал болгоод
зогсохгүй хэрэглэгчийнхээ хэрэглээний зан төлөв, давтамж, туршлагад суурилан
дараа нь юу хийхийг хүртэл санал болгох аж.
Сайжруулсан хайлтын систем
Хайлтын функц урьдынхаас
илт сайжрах юм. Хайлтын илэрцэд зөвхөн хайж олсон мэдээллээс гадна таны хамгийн
их харилцдаг хүн, ямар аппликейшн хэрэглэх, мөн байршлаас тань хамаарсан очиж
болох сонирхолтой газар, дотоод мэдээ зэрэгтэй уялдаатай байх юм.
Дэлгэцээ хувааж,
дэлгэцээ 2 дахин нэмэгдүүлнэ
iOS-ийн хэрэглэгчдийн
хувьд хамгийн эрэлттэй үзүүлэлтүүдийн нэг болох дэлгэцээ хуваах боломжийг энэ
хувилбарт нэвтрүүлж байна. Ингэснээр iPad дээрээ 2 аппликейшн зэрэгцүүлэн нээж,
зэрэг ашиглах боломжтой гэсэн үг юм. Харамсалтай нь энэ нь зөвхөн iPad 2-т
боломжтой байх бөгөөд энэ жилийн сүүлээр iPad Pro хэмээх илүү том дэлгэцтэй шинэ
бүтээгдэхүүн танилцуулж магадгүй гэсэн мэдээлэл бий.
Жижгэрүүлсэн видео
Face Time-аар видео
дуудлага хийж байхдаа, эсвэл видео үзэнгээ home товчоо дарахад видеоны цонх
жижгэрэн утасны дэлгэцийн доод буланд очиж тоглогдоно. Ингэснээр хэрэглэгч
видео үзэнгээ бусад програмуудаа ашиглах боломжтой.
Slide Over
iPad-нд зориулсан энэхүү
үйлдэл нь хэрэглэж байгаа аппликейшнээ орхилгүйгээр нэмж аппликэйшн нээх
боломжтой бөгөөд 2 тийш гүйлгээд л 2 аппликейшн хооронд шилжинэ гэсэн үг.
Имэйлд хариу бичих сошиал хуудсаа шалгах зэрэгт яг тохирсон байгаа биз.
News App - Мэдээллээс бүү хоцор
iOS 9-ийн хамгийн том
гэнэтийн мэдээ нь iOS өөрийн гэсэн мэдээний News App-тай болох бөгөөд энэ нь
мэдээний үндсэн эх сурвалжаас хамгийн сүүлийн үеийн мэдээг цуглуулж танд
хүргэнэ. Хэрэглэгчид өөрийн сонирхлоос хамааран хувийн тохиргоог хийж болох
бөгөөд бусадтайгаа хуваалцах ч боломжтой. Flipboard-той ойролцоо санагдаж
байгаа биз?
Notes-ийн сайжруулсан
хувилбар
Notes App хамгийн их
сайжирч, маш том өөрчлөлтийг харуулах юм. Тэмдэглэл хийхдээ зөвхөн текст
хэлбэрээр хийгээд зогсохгүй фото зураг, газрын зураг оруулах боломжтой. Тэр бүү
хэл зураг зурах боломжийг ч агуулах юм байна. Notes нь iCloud-аар дамжин бүх
iOS болон Mac OS-ийн төхөөрөмжүүдтэйгээ холбогдох юм.
Нэмэлт функцтэй Keyboard
iOS 9-ийн keyboard нь
үсэгнүүдийн дээд хэсэгт нэмэлт товчнуудын хэсэгтэй болох ажээ. Энэ хэсэгт байнга
ашиглагддаг товчлуурууд, текстийг хэлбэршүүлэх, болон copy, paste үйлдлүүдийг
хийх товчлуурууд байрлана. Энэ өөрчлөлт нь 3-дагч аппликейшнүүд дээр ч мөн
ажиллана. iPad 2-ийн дэлгэц 2 хуруугаар үйлдэл хийхийг мэдрэх боломжтой болно.
Баттери хэрэглээний хугацааг уртасгаж
аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ
iOS 9 нь тухайн
төхөөрөмж яг идэвхтэй хэрэглээнд байгаа эсэхийг мэдэрснээр шаардлагагүй
үйлдлүүдийг зохицуулж баттериний хугацааг уртасгах боломжийг нэвтрүүлсэн байна.
Мөн Low Power Mode буюу баттери дуусах дөхмөгц тусгай горимд шилжих боломжтой
болох аж. Эдгээр шинэ боломжууд нь iOS төхөөрөмжийн баттери ашиглалтыг багадаа
1 цагаар уртасгах төлөвтэй юм.
Үүнээс гадна iOS 9 нь хэрэглэгчийн дата болон
мэдээллийг илүү аюулгүй байлгах өөрчлөлтүүдийг нэмэх аж. Шинэ веб хөтөч эсвэл
Apple-ийн төхөөрөмжөөс Apple-ийн бүртгэлээрээ нэвтрэх тохиолдолд 2 удаа
баталгаажуулалт хийгддэг болно. Нууц код хуучин 4 оронтой байдаг байсан бол
үүнийг 6 болгосноор нууц үгийн нийт боломжит тоог нэмэгдүүлж хамгаалалтыг
өндөрсгөнө гэж тооцоолж байна.
Android-д зориулсан аппликэйшн бас бий!
Apple нь Move to iOS
буюу Андройдын хэрэглэгчид iOS-т хялбар шилжих боломж олгох аппликейшн хөгжүүлсэн
байна. Энэхүү аппликейшнийг ашигласнаар та андройд утасныхаа утасны жагсаалт,
мессеж, зураг, имэйл хаягууд болон бусад шаардлагатай мэдээллүүдийг iOS
төхөөрөмж рүүгээ хялбар шилжүүлэхээс гадна ямар аппликейшн шинээр татвал
тохиромжтой байхыг санал болгох функцтэй ажээ.
iOS 9-ийг энэ оны намар танилцуулах бөгөөд iPhone 4S загвараас хойших бүх
iPhone болон iPad 2-оос хойших бүх iPad, Мини iPad загваруудад суулгах
боломжтой.
Бас нэг сайн мэдээ гэвэл шинэ үйлдлийн систем нь хэмжээ багатай буюу ердөө 1.3 GB хэмжээтэй байхаар хийгджээ.
Эх сурвалж: My Mobile
Magazine - July 2015
0 comments: